Бидний тухай
БРЮНИНГ Машиненбау унд Монтажеляйстунген ГмбХ нь 1990 оны 6-р сарын 1-нд байгуулагдсан.
Компани төрийн мэдэлд байсан төрийн өмчит үйлдвэрийн газрыг бүтцийн өөрчлөлт, хувьчлах замаар байгуулагдаагүй бөгөөд удирдах ажилтнууд, түүнчлэн инженер техникийн мэргэжилтнүүд нь Цементанлагенбау Дессауг компанид ажиллаж байсан ажилчид юм. Дараагийн жилүүдэд бид боловсон хүчнийхээ тоог өргөжүүлж, тоног төхөөрөмж, үйлдвэрүүдийг гадаадын зах зээлд экспортлох чиглэлээр туршлагажсан мэргэжилтнүүдийг татан оролцуулж амжилттай ажиллаж байна. Уг үйл явц нь ажилчдын тоог нэмэгдүүлэх боломжийг олгосон төдийгүй ажилтнуудынхаа мэргэшил, мэргэжлийн түшинг дээшлүүлж компанийн үйл ажиллагааг улам нэмэгдүүлсэн.
Үүний үр дүнд бид өнөөдөр үйлчлүүлэгчдийнхээ найдвартай түнш болж, өндөр түвшний чанартай, мэргэжлийн үйлчилгээг үзүүлж байна.
Бидний давуу тал:
Аж үйлдвэр, ХАА-н тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйлчилгээг хөгжүүлэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх чиглэлээр онцгой ноу-хау, мэдлэг, туршлагатай, тоног төхөөрөмж үйлдвэрийн системийг угсрах чиглэлээр мэргэшсэн багтай.
Манай үйлчилгээний хамрах хүрээ:
- Аж үйлдвэр ХАА-н бүхий л салбарт үйлдвэрлэлийн байгууламжийг суурилуулах, угсрах, сэргээн засварлах.
- Химийн үйлдвэр, цахилгаан станц, газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд техник хяналтын үйлчилгээ үзүүлэх.
- Төмөр ган хийц суурилуулах ,үйлдвэр байгууламжийг буулгах, техник тоног төхөөрөмж угсралтын ажлыг мэргэжлийн туршлагатай баг гүйцэтгэдэг.
Таны хэрэгцээ, хүсэлтэд бүрэн нийцсэн худалдаа үйлчилгээг санал болгож байна.
Нэмж дурдахад бид таны хүсэлтийн дагуу тусгайлан хэлэлцээр хийхэд бэлэн бөгөөд, боломжит хамтын ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй ярилцаж, туршлагатай мэргэжилтнүүд таны хүсэлтийг нарийвчлан авч үзэн танд болон таны бизнесийн оновчтой шийдлийг олоход тусална.