Суурилуулалт

Угсралт, суурилуулалтын цогц үйлчилгээ

BRUNING GmbH нь ган төмөр хийц, техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжлийн угсралт, суурилуулалтын ажил эрхэлдэг. Сүүлийн жилүүдэд Лутц Брюнинг Дессаугийн суурь боломжид тулгуурлан өөрийн компанийн хүчин чадлаа өргөжүүлж тоног төхөөрөмж угсрах, өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдийг татан оролцуулж,гадаадын улс орнуудад байгаль орчны хүнд нөхцөлд ажиллан арвин туршлага хуримтлуулсан. Бүх ажилчид техникийн өндөр түвшний мэдлэгтэй, ур чадварын өндөр түвшинд бэлтгэгдсэн, ажлын ачаалал даах чадвартай.

Иймээс манай мэргэжилтнүүд угсралтын ажлыг бие даан нарийн тогтоосон хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд хийж, төсөл бүрийг өндөр чанартай найдвартай гүйцэтгэдэг.

1678454157232

Ажлын явцад суурилуулалт гүйцэтгэлийн хяналт, техникийн нарийн төвөгтэй угсралт, бие даасан элементүүдийн суурилуулалт зэрэг өргөн хүрээний угсралт хийх үйлчилгээ үзүүлдэг. Үйлчилгээг гэрээнд заасны дагуу цаг хугацаа үнэ хөлсний хүрээнд явагддаг. Төсөл болгонд уян хатан хандаж үйлчлүүлэгчтэй хамтарч тоног төхөөрөмж угсрах, суурилуулах үйлчилгээний цар хүрээг тодорхойлж – иж бүрэн хэрэгжилт эсвэл бие даасан үе шатуудын хэрэгжилтийг шийдвэрлэдэг. BRUNING GmbH ямар ч хэмжээний төслийг гүйцэтгэх найдвартай түнш юм.

Өндөр нарийвчлалтай угсралт

Хүнд овортой ачаа зөөх, байрлуулах, угсрах нь өндөр мэдлэг, туршлагаас гадна онцгой хариуцлага шаарддаг. Brüning GmbH нь энэ салбарт асар их туршлагатай бөгөөд үүнийг манай үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн баталгаа харуулдаг.

1678442868581 1

Манай мэргэжлийн угсралт суурилуулалтын туршлагын тойм:

Угсралт суурилуулалтын ажлын гүйцэтгэлд хяналт тавих:

  • Технологийн боловсруулалт хийх тоног төхөөрөмж суурилуулах.
  • Цементэн барилгын материал үйлдвэрлэх нунтаглах үйлдвэрүүдийг бүрэн суурилуулах.
  • ДДГ гипс боловсруулах үйлдвэр суурилуулах.
  • Цемент үйлдвэрлэх тоног төхөөрөмж суурилуулах.
  • Химийн үйлдвэрийн тоног төхөөрөмж суурилуулах.
  • Шил дахин боловсруулах үйлдвэр тоног төхөөрөмж суурилуулах.
  • Бордооны үйлдвэр, тоног төхөөрөмж суурилуулах.
  • Төрөл бүрийн үйлдвэрүүдэд зориулсан конвейер суурилуулах.
  • Будаг, лакийн бүрээсийг түрхэх тоног төхөөрөмж суурилуулах.
  • Төрөл бүрийн хэсэгт эд ангиудыг суурилуулах.
  • Краны замыг суурилуулах, засварлах, сэргээн засварлах.
  • Одоо байгаа байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээ.
  • Төрөл бүрийн тоног төхөөрөмжийг буулгах үйлчилгээ.
  • Манай компани нь таны шаардлага, чанарын стандартын дагуу төсөл, ажлын гүйцэтгэл бүрд мэргэжлийн арга барил ХАБ-ийг хангаж ажилдаг.
1678446349688

Тоног төхөөрөмжийг угсарч, суурилуулахад мэргэшсэн мэдлэг шаардлагатай:

  • Цементийн үйлдвэрүүд, тээрмийн үйлдвэр, эргэлтэт зуух, эргэдэг хатаагч, конвейер систем, шанагатай цахилгаан шат.
  • Элс, хайрга боловсруулах үйлдвэр.
  • Бутлах, шигших үйлдвэр.
  • Дамжуулах хоолой ба конвейрийн систем.
  • Тосгүйжүүлэх систем.
  • Органик бордооны үйлдвэр.
  • Химийн болон металлургийн үйлдвэрийн тоног төхөөрөмж.
  • Шахсан агаар бий болгож хадгалах систем.
  • Доломит, магнезит, хөнгөн дүүргэгч үйлдвэрлэх тоног төхөөрөмж.